Хүн бүхэн адил тэгш байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Хүн бүхэн адил тэгш байх ёстой

Хүн төрөлхтний айдас хүйдэс болсон ДОХ хэмээх өвчин өнөөдөр дэлхий нийтийг цочроож байгаа зүйлүүдийн нэг. “Хүний эрхийг дээдэлье” уриан доор тэмдэглэж байгаа ДОХ-ын эсрэг өдрийг Сүхбаатар аймаг бэлгэвч хэрэглэж заншихыг олон нийтэд анхааруулж, мөн дээрх өвчнөөс хүн бүр урьдчилан сэргийлэх хэрэгтэйг сануулан, Технологийн сургуулийн оюутнуудын дунд “Элсэн цаг”, Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуульд асуулт, хариултын АХА тэмцээн зохион байгууллаа.
Мөн хүн ам олноор цугладаг худалдааны төв болон ченжүүдэд энэ өвчний тухай сургалт зохион байгуулжээ.

Аймшигт тахал болсон ДОХ таны дэргэд цаг үргэлж гэтэж байдаг тул хүн бүр тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийж, бэлгэвчийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хамгийн гол нь уг өвчний халдвар тээгч хүмүүс та бидэн шиг баярлаж, гомддог сэтгэл зүрхтэй тул адил тэгш харьцаж, айдсыг бүгдээрээ хамтдаа туулахыг уриалж байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж