Иргэний хөдөлгөөнүүд цусан тангараг өргөнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнүүд цусан тангараг өргөнө гэв

Өнөөдөр иргэний хөдөлгөөнүүд хамтран ажиллахаар болсноо мэдэгдэж хэвлэлийн хурал зарлан, энэ далимдаа хэвлэлийнхний өмнө тангараг өргөсөн тухай бид өмнө мэдээлсэн. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд 14 цагаас,   2-нд 15 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд хоёр өдөр дараалан сэтгүүлчидтэй уулзах юм байна. Урьдчилсан байдлаар энэ үеэр “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн, “Тусгаар тогтнол” эвслүүд хамтдаа цусан тангараг өргөх гэж байгаа юм байна. Өнөөдөрхөн хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зуран аман андгай өргөсөн иргэний хөдөлгөөнийхөн удахгүй “цусан тангарагтай” ах дүүс болох нь ээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж