Халдварт шар өвчин нэмэгдэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Халдварт шар өвчин нэмэгдэх хандлагатай байна

Хэнтий аймагт халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо буурах биш харин нэмэгдсээр байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн орны хүрэлцээ хангамж муудаж, 22 ортой халдвартын тасагт одоогоор 30–аас дээш тооны өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. 9-р сараас дэгдсэн халдварт шар өвчин оргил үедээ байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн 85-90 хувийг ихэвчлэн бага насны буюу 0-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Нэг өдөрт 3-4 хүүхэд өвчлөн ирж хэвтэж байна. Уг өвчнийг эмнэлгийн орчин, хяналтанд хөнгөн хэлбэртэй бол 17-21 хоног, хүнд хэлбэртэй бол 30-аас дээш хоногоор хэвтүүлж эмчлэх ёстой ч тасгийн ор, эмч сувилагчдын хүрэлцээ хангамжаас шалтгаалан хөнгөн хэлбэрийн өвчтөнг 10-14, хүнд хэлбэрийн өвчтөнг 21-30 хоногоор тасагт хэвтүүлэн  эмчилж байна. Одоогоор гэрээр эмчлүүлж хяналтанд байгаа 79 өвчтөн байна. Үүний 38 нь зөвхөн аймгийн төв буву Хэрлэн сумын V багийн хүүхдүүд аж.

Одоогоор Хэрлэн сумын хэмжээнд хоёр цэцэрлэг, нэг яслийг үйл ажиллааг хаасан ба аймгийн хэмжээнд өвчлөлөөрөө Хэрлэн, Биндэр, Бэрх, Бор-Өндөр, Мөрөн сумдад уг өвчний дэгдэлт их  байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж