“Их Эе”-д 200 төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Их Эе”-д 200 төлөөлөгч оролцоно

Монголын үндэсний бөхийн холбооны 20 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд МҮБХ ээлжит “Их Эе”-ээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 6-нд болох “Их эе”-д бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс бүрдсэн 200 төлөөлөгч оролцох бөгөөд улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд бүгд оролцох аж. Харин улсын харцага, начин цолтой бөхчүүдийг аймаг бүр төлөөлөл сонгон оролцуулах юм байна. Түүнчлэн МҮБХ-ны Жаяг дэгийн багийнхан буюу засуул, цэц, гарын даа, хаяавч -холбогч, эмч, зохион байгуулагч, тайлбарлагчид болон монгол бөхийн судлаач буюу монгол бөхийг судалдаг хүмүүсийн төлөөлөл, бөхийн үзэгчдийн төлөөллүүд оролцох аж. Энэ удаагийн хурлаас сонирхож байгаа гол асуудал ирэх жилүүдэд МҮБХ-г хэн удирдах вэ гэсэн асуудал юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж