Монголын үндэсний бөхийн холбооны 20 жилийн ойн арга хэмжээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Ойн хүрээнд арванхоёрдугаар сарын 3-нд “Хийморь далласан аялгуу” хэмээн тоглолт зохион байгуулах ба тоглолтод улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд нарын олон авьяаслаг бөхчүүд оролцож, урлагийнхантай хамтран ая дуугаа өргөх аж. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 4-5-нд МҮБХ-ноос анх удаа 512 бөх оролцсон заалны барилдааныг зохион байгуулах бөгөөд уг барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая төгрөгийн бай шагнал гардах юм байна. Барилдааны тасалбарын үнэ 15000 төгрөг ажээ.
Б.Энх