Текст – Үндэсний хоккейн лигийн Өрнөд бүсийн 10-р байранд явж байгаа Сэнт Льюс Блус хожигдох эрхгүйгээр өнөөдөр Чигаго Блакхокс багийн эсрэг тоглолоо. Скотрэйд цэнгэлдэхэд болсон тоглолтын гоолын салхыг 1-р үеийн 8 дах минутанд Блакхоксын Патрик Шарп хагалж тоог 1-0 болгосон бол 14 дэх минутанд талбайн эзэд хариуг нь барьжээ. Ингэхдээ Алекс Стийн гоолдсон байна. Гэвч 17 дох минутанд Жонатан Тоевсын довтолгоог Мариан Хосса гүйцээснээр эхний үе 2-1 харьцаатай өндөрлөжээ. 2-р үед Эрик Брүвер Кромбийны дамжуулалтыг чулуу болгосноор онооны самбар дээрх тэнцлийг авчирсан нь тулааныг улам бүр сонирхолтой болгосн юм. Улмаар 3-р үеийн 4 дэх минутанд Алекс Стийн өөрийн 2 дох багийнхаа 3 дах гоолыг оруулж Дубл хийснээр багтаа хожлыг авчирсан гэхэд болно. Харин энэ тоглолтын төгсгөлийн цэгийг 11 дэх минутанд Эрик Жонсон тавьсанаар 4-2 харьцаатай Сэнт Льюс Блус энэ тоглолтонд хожиж 83 дах оноогоо авсанаар плэйоффт орох боломжоо хадгалж авч үлдлээ.
Рэйнжирс 4-3 Айландерс
Брүнс 1-0 Дэйвилс
Трашерс 3-2 Мапл Леафс
Сенаторс 5-4 Капиталс
Рэйс 2-3 Блу Жакэтс
Ойлэрс 4-5 Рэд Уингс
Кингс 2-0 Прэдаторс
Коёотс 1-4 Канукс