Майкл Дуглас төгөлдөр хуурчийн дүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Майкл Дуглас төгөлдөр хуурчийн дүр бүтээнэ

Оскарын шагналт жүжигчин Майкл Дуглас улаан хоолойн хорт хавдар тусан олон шатны эмчилгээ хийлгэж буй. Харин тэрбээр эмчилгээний үр дүн сайн гарч олон жил сайхан амьдрана гэдэгтээ итгэлтэй байгаа ба Америкийн алдарт төгөлдөр хуурч Wladziu Valentino Liberace-ын амьдралаар хийж буй киноны гол дүрд тоглохоор болжээ.
Тэрбээр энэхүү шинэ дүрийнхээ талаар "Найруулагч Steven Soderbergh надад жилийн өмнө санал тавьсан. Энэ агуу хүний тухай кино хийгдэх болсонд би баяртай байгаа. Зохиолыг нь уншиж үзээд би эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрсөн. Үнэхээр сайн зохиолтой. Аавын маань гэрт зочилж ирээд байхад нь нэг удаа уулзаж байсан. Тухайн үед нэг их тайван, ихэмсэг хүн байсан санагддаг юм. Би хараахан дүр дээрээ ажиллаж эхлээгүй байгаа болохоор одоохондоо сайн мэдэхгүй байна. Түүхэн хүний дүр бүтээхэд хүндрэлтэй байдаг нэг зүйл байдаг. Тэр хүн аль хэдийнэ хүмүүсийн сэтгэлд өөрийн гэсэн дүр төрхөө үлдээчихсэн, тэр хүний талаар хүмүүс тодорхой хэмжээний төсөөлөлтэй байдаг шүү дээ. Тийм болохоор тэр хүнийг сайн судалж байж л энэхүү дүрийг амьдруулж чадна. Би хамгийн энгийн зүйлээс эхэлж байгаа. Тэр нь төгөлдөр хуурын хичээл. Би төгөлдөр хуур тоглож, тэр хүн хөгжмөөс ямар зүйл мэдэрдэг байсныг хамгийн түрүүнд мэдрэхийг хүсч байна. Ямархуу төгөлдөр хуурч болох нь уу та бүхэн харна биз дээ" хэмээн ярьжээ.

Өдгөө 66 настай Майкл Дуглас “Миний эрүүл мэндийн хүнд байдал дээрээс миний хүүгийн шоронд орсон явдал болон экс эхнэрийн маань зарга гээд энэ жил маш олон хүнд зүйл тохиолдлоо. Бурхны авралаар энэ жил улиран одож, шинэ он удахгүй ирнэ” хэмээн ярьжээ. Түүний хүү Камерон хар тамхины хэргээр ял сонсож, шоронд хоригдоод байгаа билээ.  

Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж