
Гол зөрчил нь байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгээгүй байхад нь газар эзэмших гэрээ байгуулсан, байгаль хамгаалах талаар батлагдсан төлөвлөгөөгүй, усны дүгнэлтгүй байхад ус ашиглах гэрээ байгуулсан, ажлын байрны эрсдлийн үнэлгээ гаргуулаагүй зэрэг олон зөрчил илэрчээ.
Харин нөхөн сэргээлтийн хувьд 2010 оны эхний 11 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд хувиараа алт олборлож байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагууд 15 га газарт техникийн нөхөн сэргээлт, таван га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн дүнтэй байгаа аж.