Тэжээж тэтгэх хүнгүй өндөр настан, хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд уг хөнгөлөлтийг үзүүлэв. Энэ жил 1100 гаруй ахмад түлээ нүүрс хүссэнийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөл шийдвэр гаргаж 982 ахмадад олгож байгаа нь энэ юм.
Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Амархүү “Иргэдээс бидэнд түлээ нүүрсний мөнгө эзэндээ очдоггүй, амьдралын боломж бололцоотой хүмүүст өгдөг гэдэг гомдол гаргадаг. Харин сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хувьд Дархан сумын 16 баг тус бүрт байгаа багийн амьжиргааг дэмжих зөвлөлд ирсэн санал хүсэлтийн мөрөөр, шаардлагатай бол гэрт нь очиж танилцдаг.
Ер нь багийн амьжиргааг дэмжих зөвлөл багийн Засаг дарга, иргэдийнхээ амьжиргааны нөхцөл байдлыг сайн мэднэ. Хүсвэл иргэд сумын амьжиргааг дэмжих зөвлөлд хандаж ямар хүмүүст түлээ нүүрсний мөнгө олгож байгааг харах боломжтой. Бид аймгийн ХХҮХ-ээс ирсэн хүмүүсийн нэрсийг мэдээллийнхээ самбарт нээлттэй байршуулдаг. Энэ жилийн хувьд түлээ нүүрсний мөнгө олгоод дуусч байна” гэв.