
Өдгөө 36 настай Кейт зөвхөн загварын тайзнаа алхахаа больж, өөрийн нэрийн брэндтоэй болж, олон гайхалтай загваруудыг худалдаанд гаргаад байгаа юм. Түүний загварын хувцасуудыг Америкийн томоохон дэлгүүрүүдийн нэг “Topshop” худалдаалдаг ба 2010 оны намар өвлийн шинэ коллекц нь худалдаанд гараад байгаа юм.
Түүний энэхүү шинэ коллекцод олон янзын гоёмсог болоод энгийн загвартай эмэгтэй цамц, даашинз, түрийвч мөн эрэгтэй төрөл бүрийн загварын хувцаснууд багтсан аж.
Үнийн хувьд дунджаар 18-28 ам.доллар.
Н.Наран