1. ОУВС-тай хамтран Тогтворжуулах хөтөлбөрийг /Stand-by Arrangement/ амжилттай хэрэгжүүлсэн
2. “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталсан
3. 2009 оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар 0.5 тэрбум ам.доллар болтол багасаад байсан манай улсын ам.долларын валютын нөөц 1.7 тэрбум болж өссөн
4. Уул уурхайн салбараас улбаалан манай улсын эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байгаа
5. Монгол Улсын гол экспортын зах зээл болох Хятад Улсын эдийн засгийн төлөв байдал маш сайн байгаа
6. Монгол Улс Төсвийн болон гадаад тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг хийж буй явдал зэргийг дурьдсан байна.
Мөн түүнчлэн “Фитч” компани мэдэгдэлдээ Монгол Улс хэдийгээр уул уурхайн салбараас ойрын хугацаанд орж ирэх ихээхэн хэмжээний орлогыг зөв зохистой хуваарилах тогтолцоог бий болгохыг зорьж байгаа ч, амьдрал дээр энэ зорилгоо хэрэгжүүлэх биш, төсвийн зардлаа хэт өсгөж, сангийн буруу бодлого явуулж байгаа нь тус улсын зэрэглэлд сөргөөр нөлөөлнө. Иймд уул уурхайн салбараас орж ирэх орлогыг зөв зохистой зарцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэжээ. Тухайлбал, дараахь хүчин зүйлүүд манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Үүнд:
1. Олон улсын зах зээл дээрх байгалийн баялгийн бүтээгдэхүүний үнэ буюу гадаад хүчин зүйлүүдээс хэт хамааралтай, жижиг эдийн засаг
2. Санхүүгийн салбарын эрүүл бус, сул байдал
3. Банкны салбарын доголдлоос үүсч болзошгүй Засгийн газрын зардлын/өрийн/ дарамт зэргийг дурьджээ.
Монгол Улс Зээлжих зэрэглэлийн төвшингөө дэлхийд нэр хүнд бүхий “Фитч Рейтингс” (FitchRatings), “Стандарт энд Пүүрс” (Standart&Poor’s), “Мүүдийз” (Moody’s) гэсэн гурван компаниар жил бүр шинэчлэн тогтоолгодог. Эдгээр байгууллагын мэргэжилтэн, шинжээчид манай улсад ирж, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, холбогдох мэдээллийг авч, газар дээрх дүн шинжилгээг хийсний үндсэн дээр манай улсын зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтоодог байна. Одоогоор “Стандарт энд Пүүрс”, “Фитч” компаний шинжээчид Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төвшинг тогтоосон, харин “Мүүдийз” компанийн шинжээчдийн хариу хараахан ирээгүй байна.