Төрийн өмчийн хороо маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн хороо маргааш хуралдана

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар нийтдээ долоон асуудал хэлэлцэхээр товлосон байна. Үүнд, “Монголболгаргео” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай болон Сонгон шалгаруулах хороо байгуулах тухай асуудал зэрэг багтжээ. Сонгон шалгаруулах хороо нь Тавантолгойн ордын тодорхой талбайн ажлыг гүйцэтгэх бололтой. Үүнийг “Эрдэнэс МГЛ” ХХК хариуцах аж.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийг байгуулах асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж магадгүй ч одоогоор энэ тухай хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаагүй байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж