Худалдаа, үйлчилгээний шилдгүүдийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Худалдаа, үйлчилгээний шилдгүүдийг шалгаруулна

Удахгүй Худалдаа үйлчилгээ  эрхлэгчдийн өдрийг улс даяар тэмэдэглэх гэж байна. Эл өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран худалдаа, үйлчилгээний салбарын шилдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр худалдаа, үйлчилгээний салбарынхнаас “Гран при” шагналын эзнийг тодруулахаас гадна шилдэг их дэлгүүр, худалдааны төв, дэлгүүр,  ресторан, түргэн хоолны газрыг мөн шалгаруулах юм. Харин хувь хүмүүсээс худалдааны салбарын оны шилдэг ажилтан, үйлчилгээний салбарын оны шилдэг ажилтан, оны шилдэг бичил бизнес эрхлэгч гэсэн номинациар шалгаруулалт явуулах гэнэ. Энэ удаа худалдаа, үйлчилгээний салбарын шилдгүүд шалгаруулах ёслолыг Хасбанк ивээн тэтгэж байгаа бөгөөд шалгаруулалт арванхоёрдугаар сарын 8 буюу ирэх лхагва гаригт болох юм байна.

Д.Цээнэ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж