Иргэний нисэхийнхэн зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийнхэн зөвлөлдөнө

ИНЕГ-аас энэ сарын дундуур иргэний нисэхийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн зөвлөгөөн нь Иргэний нисэхийн  талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог аж. Тус зөвлөгөөнөөр өнгөрсөн таван жилд хийсэн ажлын үр дүнг хэлэлцэхээс гадна иргэний нисэхийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтыг сайжруулах, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдэд аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ үзүүлэх, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний түвшинг сайжруулах, салбарын ажиллагчдын ажлын сахилга, хариуцлага, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зэрэг өргөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж