Өөскө цагаан хоолтон болно

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Өөскө цагаан хоолтон болно

Сүүлийн жилүүдэд урлагийнхан цагаан хоолтон болох мода дэлгэрээд байгаа билээ. Энэ мода “ТВ Коктейль” хамтлагийн Өөскөд шилжээд байгаа гэнэ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд цагаан хоол идэж байх нь эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэрч эхлээд байгаа гэнэ. Мөн эхнэртэйгээ ярилцаж долоо хоногт ядаж нэг өдөр цагаан хоол идэж байя гэж тохироод байгаа аж. Энэ талаараа Өөскө ярихдаа “Сүүлийн үед би цагаан хоолыг сонирхож байгаа шүү. Эхнэртэй ярилцаад долоо хоногт нэг удаа цагаан хоол идэж байхаар болсон. Уг нь нийлдэг хүмүүстэй болж аваад цагаан хоол идэж байвал гоё юм шиг байна лээ” гэв. Ямартай ч он гаргаад Өөскө цагаан хоолтны тоог нэгээр нэмэх нь бололтой.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж