“Татар ажиллагаа” party болно

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” party болно

“Hero Entertainment”-ийн бүтээсэн “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл тасалбар нь эрэлттэй хэвээр байгаа юм. Иймд тус киноны уран бүтээлчид “Татар ажиллагаа” party-г зохион байгуулахаар болжээ. Тус party-д “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд тоглосон бүх уран бүтээлчид оролцох бөгөөд нэгэн үдшийг үзэгчидтэй хамт өнгөрүүлэх юм байна. “Татар ажиллагаа” party нь энэ сарын 4-нд “Metropolice” шөнийн цэнгээний газарт болох бөгөөд такс 10000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж