Дуучин Ану шинийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Дуучин Ану шинийг мэдрүүлнэ

Дуучин Ч.Ану ээлжит бие даасан “My ABC” гэх цомогтоо багтаж буй “Function minutes” дууны клипээр фенүүддээ бэлэг барьжээ. Шинэ өнгө, шинэ хэмнэл мэдрэгдсэн энэхүү өвөрмөц уран бүтээлийн хувьд дууны аяыг “Negun beat” студийн хөгжмийн найруулагч Оки, Цэрэн нар зохиосон бол үгийг дуучин BX бичжээ. Харин клипийг “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Энэхүү клип нь хүчтэй хэмнэл, эрс шийдэмгий, зоригтой алхмыг багтаасан жинхэнэ орчин үеийн, их хотын залуучуудын хотын соёлыг түгээхэд чиглэсэн уран бүтээл болсон аж.

Дашрамд сонирхуулахад дуучин Ану дараагийн уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр шинэхэн бүтээж буй хайрын уянгын дуундаа өмнөхөөсөө тэс өөр уур амьсгалыг мэдрүүлэх гэнэ.  

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж