Тооллогын материалыг чанд нууцална

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Тооллогын материалыг чанд нууцална

Хүн ам, орон сууцны улсын тооллогын материалыг хүлээн авч, боловсруулах ажил Үндэсний статистикийн хороон дээр ид явагдаж байна. Тооллогын материалыг хүлээн авах, кодлох, компъютерт шивж оруулах, засварлах ажлын хэсгийг томилоод байгаа юм. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх операторуудыг өчигдрөөс эхлэн тусгай сургалтад хамруулж эхэлжээ. Нийт 160 гаруй хүнийг дөрвөн ээлжээр сургах бөгөөд шалгалтад тэнцсэн 136 хүнийг оператороор ажиллуулах юм байна. Шивэлтийн операторууд Монгол Улсын хууль, Үндэсний статистикийн хорооны дотоод журмын дагуу хувь хүний мэдээллийн нууцыг чанд хадгалж, тооллогын асуулгад нөхөгдсөн үзүүлэлтийг мэдээллийн санд оруулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах гэнэ.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж