“Биокомбинат” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Биокомбинат” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулна

Төрийн өмчийн хорооны хамгийн сүүлийн хуралдаанаар 18 асуудал хэлэлцжээ. Үүний дотор “Автоимпекс” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний төслийг батлах тухай, “Биокомбинат” ТӨҮГ-ын захирал сонгон шалгаруулах тухай,  “Мон атом” ТӨХХК-д зээл авах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ. Уг хурлаар Санхүүгийн зохицуулах хороо, Ашигт малтмалын газар зэрэг 13 байгууллагын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, балансаас балансад шилжүүлэх, шинээр бараа материал худалдан авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. “Биокомбинат” ТӨҮГ-ын  захирлын сонгон шалгаруулалтын тусгай комиссыг ХААХҮ-ийн яам, төрийн өмчийн хорооноос хамтран гаргаад байна. Энэхүү сонгон шалгаруулалтад хэн бүхэн нээлттэй оролцож болно гэж ТӨХ-ноос мэдээлж байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж