Татварын алба хувийн байгууллага болсон уу? | News.MN

Татварын алба хувийн байгууллага болсон уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Татварын алба хувийн байгууллага болсон уу?

“Татварын ерөнхий газрын харьяа байгууллагууд ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын садан төрөл, танил талын хүнээр дүүрлээ. Одоогийн байдлаар хууль бусаар 310 хүн ороод байгаа” гэж Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга Н.Энхээ өнөөдөр  Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тэрээр “Татварын алба төрийн алба биш олигархиудын талд үйлчилдэг хувийн байгууллага болж хувирсан” гээд “үндсэн үүрэг, ёс зүйгээ умартсан энэ газрын талаар баримт нотолгоотой өгүүлж байгаа учраас худал хэлсэн, хуурамч мэдээлэл цацсан бол хуулийн ямар нэг хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.
                                                                                                                    Б.Батжаргал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж