Шилэн байрыг нурааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Шилэн байрыг нурааж эхэллээ


Гэрэл зургийг Г.Аргуужин. /”Монголын мэдээ” сонин/

Ардчилсан намын шилэн байрыг нурааж эхэллээ. Удахгүй энэ талбайд Ардчиллын өргөө сүндэрлэх бөгөөд Ардчилсан намынхан өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө” төслөө хэрэгжүүлэхээр хандивын аян эхлүүлээд байгаа. 20 жил байрласан намын байраа шинэчлэхээр зэхэж буй Ардчилсан намынхан хуучнаар Нийслэлийн Ардчилсан намын байр буюу С.Зоригийн хөшөөний арын байранд түр төвхнөсөн. Тэд “Ардчиллын өргөө” барих ажилд 20 тэрбум зарцуулах тооцоо байгаа гэдэг.


МАН-ын шинээр барьж буй байр.


Ирэх сонгуулиас өмнө АН, МАН хоёр ийм байртай болно.

Харин 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний золиос болсон хэмээх тайлбартайгаар шинэ байр бариулахаар төрөөс санхүүжилт авсан МАН-ын шинэ ордны барилгын ажил өдгөө ид өрнөж байна. Нийт 10 тэрбум төгрөг зарцуулж буй уг барилгыг 2011 оны гуравдугаар сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдэг. Ямартай ч хотын төв талбайн зүүн бөөрөнд саахалтын зайтай хөршилдөг АН, МАН-ын аль аль нь ирэх сонгуулиас урьтаж, шинэ ордондоо төвхнөхөөр ихэд яарч байгаа бололтой.

Б.Баясах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж