Бразилийн цагдаа нар хар тамхины томоохон бvлгийнхэнтэй тулалджээ 64 фото

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Бразилийн цагдаа нар хар тамхины томоохон бvлгийнхэнтэй тулалджээ 64 фото

2010
оны 11-р сарын 28-ны єдєр буюу єнгєрєгч ням гаригт Бразилийн
Рио-де-Жанейро хотын цагдаа нар хар тамхи наймаалагчдын хамгийн том
тvшиц газрыг хяналтандаа авснаа мэдэгджээ. Хотын Complexo do Alemao
хэмээх хуучны ядуу хэсэгт орших энэхvv газарт хэдэн зуун хар тамхины
наймаачид vvрлэж байсан ба Бразилын хvчний байгууллага болон хар тамхины
наймаачдын хооронд тулаан болж, дор хаяж 42 хvн алагдсан байна. Энэхvv
тулаанд тусгай хvчний 2500 цэрэг оролцож, агаараас нисдэг тэрэгнvvд,
газарт танкнууд хамгаалж байжээ. Тус газарт 500-600 зэвсэглэсэн хар
тамхины наймаачид орогнож байсан бєгєєд удаа дараа цагдаагийн газрууд
руу дайрч, машинуудыг шатааж мєн томоохон хэмжээний дээрэм хийж байсны
хариуд ийнхvv дайралт хийсэн нь энэ юм. Дайралт шєнєєр эхэлж, хоёр
цагийн хугацаанд vргэлжилсний эцэст єглєє гэхэд ажиллагаа дууссан байна.
Энэ дайралтын дvнд хар тамхины нилээд тооны наймаачдыг баривчилсан ч
энэ нь харьцангуй цєєн тоо гэгдэж байгаагаас гадна эрх баригчид
Рио-де-Жанейро хотын зах замбараагvй олон ядуусын хорооллоос дахин
сэжигтэй газруудыг илрvvлэх тєдийгvй дахин мєргєлдєєн гарахыг ч vгvйсгэх
аргагvй хэмээн сэрэмжлvvлж байгаа юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж