7.1 дугаралттай чихэвч худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

7.1 дугаралттай чихэвч худалдаанд гарчээ

Компьютерын тоглоомчдод зориулсан гар, хулгана, дэвсгэр, сандал  улам боловсронгуй болсоор байна. Харин энэ удаа компьютер тоглоомчдод зориулсан  7.1 дуугаралттай чихэвч бүтээсэн байна.

Энэ  нь зүгээр ч нэг чихэвч биш өөрийн дугаралтыг хянах процессортой аж.  Онцгой технологиор бүтээсэн уг чихэвчээр дуу сонсох, кино үзэх, тоглоом тоглож байгаагаас  хамааран  дуугаралтыг 2.1 -ээс 7.1 болтол өөрчлөх боломжтой гэнэ. Turtle Beach Ear Force DX11 хэмээх энэ чихэвч нь хар, цагаан өнгөтэй худалдаанд гарч эхэлжээ. Чихэвчийг удаан зүүсэн ч чихэнд ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй аж. Түүнээс гадна зөвхөн компьютерт ч биш Xbox 360 -д залгаж болох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж