Жет Ли “Hublot”-ыг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Жет Ли “Hublot”-ыг төлөөлнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Алдарт цагны брэнд болох “Hublot” өнгөрсөн сарын 29-нд Бээжин хотноо нэрийн дэлгүүрээ нээсэн билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус цаг Хятадын нэрт жүжигчин Жет Лиг өөрийн брэндийн албан ёсны нүүр царайгаар сонгож буй тухайгаа мэдээлжээ. Жет Ли тус брэндийг төлөөлөх хамгийн анхны Ази хүн болж байгаа аж. Тус дэлгүүр нь 100 ам метр талбатай ба Wangfujing гудамж дахь Oriental Plaza-д байрладаг байна.
    Тэрбээр уг брэндийн нүүр царай болох гэрээнд хэдэн саяын өртөгөөр гарын үсэг зурсан нь одоогоор тодорхой бус байгаа ч нэг сая ам.доллар хэмээн зарим хэвлэлүүдэд бичсэн байна.
    Тэрбээр Хятадын хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд ордог юм. Өмнө нь Хятадын "Жанжин" кинонд тоглохоор 100 сая юанийн /13 сая ам.доллар/ гэрээ хийсэн нь тус улсын киноны түүхэнд байгаагүй өндөр үнэ хэмээн мэдээлсэн байсан юм. Мөн "Баатар" кинонд тоглохоор 70 сая юанийн (9 сая ам.доллар) гэрээ хийж, Хятадын хамгийн өндөр үнэтэй жүжигчин болж байжээ. "Жанжин" киноны найруулагч Питер Чан "Жет Ли бол дэлхийд танигдсан хүн. Тиймээс киноныхоо нэрийн хуудас болгохоор түүнтэй гэрээ хийсэн" хэмээн тайлбарласан байна. Уг кино 40 сая ам.долларын өртөгтэй бөгөөд энэ мөнгөний талаас илүү хувь нь жүжигчдийн цалинд зарцуулагдсан гэдэг.

    Н.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж