Анх болзохдоо залуус юунаас эмээдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Анх болзохдоо залуус юунаас эмээдэг вэ?

Төсөөлж байснаас нь өөр байх вий гэхээс эмээнэ.
Бид бүгд энэ өдрийг санаж байгаа. Бүх зүйл хэвийн явж байснаа гэнэт залуу чинь таниас болзоонд явахыг гуйна. Гэвч анхны болзоонд эрчүүд яагаад ч юм өөртөө итгэлгүй байдаг аж.
“Эрчүүд бол загас” номын зохиолч харилцааны сэтгэлзүйч Стив Накамото болзох бол яг л дэлгүүр хэсэхтэй адил гэж ярьж байна.  Магадгүй та сандарсандаа баахан жимсний шүүс ууж ч мэднэ. Тэгвэл түүний анх олж харсан шиг сайн бүсгүй гэдгээ харуулахын тулд яах хэрэгтэй вэ?  Ийм үед өөртөө тохиолдсон зүйлийг ярьсан нь дээр байдаг. Анх удаа уулзаж байгаа хүмүүсийн хувьд бие биенийхээ талаар ихийг мэдэх нь чухал аж.
Танд өөр эр хүн бий болов уу гэж бодно
Эр хүн таалагдсан бүсгүйтэйгээ анх удаа болзохдоо өөрт нь өрсөлдөгч байгаа эсэхэд санаа зовж байдаг. Түүнд өрөөнд байгаа бусад эрчүүдээс бүсгүйгээ харамлах сэтгэл төрж байгаа. Эр хүн бүсгүйгээ өөрт нь сэтгэлээсээ татагдсан уу эсвэл үгүй юу гэдгийг мэдэхгүй учраас тэр. Бүсгүйд итгэж болох эсэхийг мэдэхийн тулд болзооны турш тэр таныг ажиглан, үйлдэл, хөдөлгөөн бүрийг чинь шинжинэ.
Тиймээс  хэрэв та хоёр хүн ихтэй газар суухаар бол өөд өөдөөсөө харж суухаар газар ол. Гэхдээ залуугаа нүд салгалгүй ширтэх хэрэггүй. Харин өөрийг нь сонирхож байгаагаа харуулан, түүний ярьж буй зүйлийг  анхааралтай сонс.
Танд хүрэхээс эмээж байгаа
Эмэгтэй хүний биед анх удаа хүрэх нь ихэнх эрчүүдийн хувьд жинхэнэ айдас байдаг гэж “ Бид хэрхэн дурладаг вэ?” номын зохиолч, доктор Пол Добранский ярьж байна. Эмэгтэй хүний гараас барих, өвдгөнд нь хүрэх, мөрөөр нь тэврэх энэ үед” хамгийн хэцүү зүйл гэнэ. Эрчүүд энэ айдсаа дарж, өөрийг чинь үнсмээр байгаагаа  харуулахыг хүсдэг боловч бүдүүлэг загнах вий гэхээс эмээнэ.
Ийм үед нь түүнийг  тоншоод ав. Энэ бол өөрт нь хүрч болно гэдгийг илэрхийлсэн анхны дохио болно гэж доктор Добранский ярьж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж