Банк дампууруулсан тэрбумтнууд

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Банк дампууруулсан тэрбумтнууд

Шил шилээ даран дампуурал зарласан банкнуудын хэрэг нэг мөр шийдэгдэлгүй
бүтэн жилийн хугацаа өнгөрлөө. “Зоос” банкыг Төрийн банк болгон өнгө
зүсийг нь хувиргаж, харин “Анод” банкны  хэргийг шалгах гэж Монголын
цагдаа бүтэн жил тархиа гашилгаж сууна.  Сүүлийн үед албан тушаалтнуудыг
хөлдөө чирч, авилгал, хээл хахуулийн үүр уурхай болж хувираад байгаа
“Анод” банкнаас их хэмжээний мөнгө авчихаад сураг алдарсан баячуудын
нэрийг  зарлаж байна.
Э.Гүрранз захирал төрсөн дүү нартаа   8,7  тэрбум, хүүдээ 1,9 тэрбум
төгрөг өгч, өөрийнхөө компанийн нэрээр 1,1 тэрбум төгрөг зээлжээ
“Анод банкны чанаргүй зээлийн хэмжээ 120 тэрбумд хүрчихээд байгаа.
Хэдийгээр хохирогч нарын амыг төр засаг  хааж,  энэ хэргээс хэл ам
багатай салахыг хүсэж байгаа ч банкны нэрээр их хэмжээний зээл аваад
завшчихсан тэрбумтануудын хэрэг мөддөө шувтрахгүй нь бололтой. Өнөөдөр
гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдчихаад байгаа “Анод” банкны
захирлууд “Манай банк хэвийн ажиллаж байсан. Зориуд дампууруулчихсан”
хэмээн ичиж улайхгүй ярьцгаадаг. Тэгвэл тэд банкны мөнгийг дур зоргоороо
ашиглаж, наашаа харсан хүн болгонд зээл нэрээр мөнгө тарааж, ах дүү
хамаатан садантайгаа нийлж, хувааж аваад идчихсэн нь тодорхой болчихоод
байна. Тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз өөрийнхөө  төрсөн  дүү
Эрдэнээгийн Цэрэндаш гэгчид гурван удаа зээл олгож. 2008 оны 5 сарын
7-ны өдөр Э.Цэрэндаш “Анод” банкнаас 18 сая төгрөгний зээл анх  авч
байж. Гэвч энэ зээлээ бүрэн төлөөгүй байж хоёр удаа өөрийнхөө нэрээр
хоёр удаа зээл авчээ. Үргэлжлэлийн энд дарж уншина уу. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж