Манай Монголчууд, нь уг нь их бардам
сайхан хүмүүс мэт. Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь
дээр гэсэн сайхан зүйр цэцэн үг хүртэл байдаг гэхээр
бахархууштай!!! Гэхдээ сүүлийн үед ажаад байхад, энэ бардам байдалаа ч
гэсэн нилээд олон утгаараа алдаж эхлээд байгаа мэт…

Шууд утгаар нь авч үзэхэд л, гадаад руу цагаачилсан олон нийтийн байдал.
Гадаад л явбал жаргана, гадаад л явбал гоё гэсэн сэтгэхүйд автсан олон нийт.
За энэ ч яахав, аргагүй л ядуу амьдралын балаг байх л даа, яваандаа энэ хүмүүс буцаж ирэх байлгүй гэж бодож болж байгаа юм.
Тэгсэн сүүлийн үед энэ сэтгэхүй нь яг
тэр чигээрээ сэтгэлзүй тал дээрээ ороод эхэлчихсэн мэт… Хамгийн гол нь
түүнийгээ мэддэггүй, анзаардаггүй, таньдаггүй нь эмгэнэлтэй ч юм шиг…