Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

ертөнц 1 биш, 2 биш, 3 ч биш гэдэгт би итнэдэг Огт хараагүй байдаггүй
зүйлд ч би итгэдэг Учир нь тэд хаа нагтээ заавал байдаг…

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо

Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй

Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал

Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал

Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал

Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол

Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл

Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал

Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо

Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж