Нүгэлт хар гөрөөчингүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Нүгэлт хар гөрөөчингүүд

     Би
зарим нэгэн хүмүүсийг огтоос үл ойлгох бөлгөө. Бурхан анх дэлхий
ертөнцийг бүтээснийхээ дараачаар амьд биетийг бий болгожээ. Тэгэхдээ
бүгдийг нь эрх тэгш байхаар тооцоолсон гэдэг. Гэтэл бурхны бүтээсэн тэр
олон амьд биетүүдийн дотроос хүн хэмээх нэгэн амьтан бусдаасаа арай илүү
хөгжөөд, багаж зэвсэг гэгчийг зохион бүтээгээд, өөрөөсөө хүчтэй амьтдыг
эрхэндээ оруулах болов.

     Ингээд л хөөрхий хүнээс бусад бүх амьд байгаль, өөрөөр хэлбэл
амьтан хийгээд ургамал, ус, байгаль хүний эрхшээлд орж, хүний гараар
сүйтгэгдэх болж, улмаар эхнээсээ сөнөн мөхөж эхэлсэнд хүмүүсийн дотроос
нэгэн арай илүү ухаалаг нь мөхөж буй амьтдыг хамгаалъя гэдэг санаачлагыг
гарган байгалийн бус аргаар үржүүлэх гэж оролдох болсноор ДАРХАН ЦААЗАТ
АМЬТАН гэгчийг буй болгож, дээрх амьтдын жагсаалтанд орсон ямарваа
нэгэн амьд бодгалийг үгүй хийсэн нэгнээ барин авч шоронд хийдэг болов.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж