Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Хайрын шүлэг

Л.Бонуччи эргээд Ювентуст ирлээ

Хичнээн л бол хичнээн

Хүлээж чадна хайрт минь

Хэрэгтэй гэсэн үед чамдаа

Итгэж чадна хайрт минь

Үүр цайхад ирлээ ч

Үглэхгүй байж чадна

Үнэнч гэдэгт чинь

Эргэлзэхгүй байж чадна

Хайрын дээд хайраар

Хайрлаж чадна чамайгаа

Хатуу ширүүн үгээр

Хайрахгүй байж чадна

Зөв буруугийн алинд ч

Зөөлөн байж чадна

Зөвхөн чамдаа л би

Зүрхээ өгч чадна

Хагацъя гэвэл чинь

Хайргүйг чинь ойлгоно

Хаяад явах гэвэл чинь

Хаалгаараа үдэж чадна

Хайрын нандин сэтгэлээ

Хадгалж чадна хайрт минь

Хан хорвоод ганцхан
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж