Манлайлагч гэж хэн вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Манлайлагч гэж хэн вэ?

Хүн бүрт л өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл гэж байдаг. Ихэнх
хүмүүсийн мөрөөдөл нь өөрийн гэсэн томоохон байгуулгатай болохыг хүсдэг гэхэд
нэг их хол зөрөхгүй л болов уу? Тэгвэл тэр багыг удирдан жолоодох, нэгтгэн
нягтруулаж байх ледр хүн хэрэгтэй. Тэр нь хэн байх естой вэ? Энэ бол мэдээж та.
Хэрвээ та өөртөө итгэлгүй байгаа бол энэ номыг уншаад үзээрэй.


Том шрайтер манлайлагч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэж их олон нэртэй том
хүмүүсээс асуужилдээ. Тэд энэ асуултанд манлайлагч хүн бусдаас илүү сэргэлэн
байх ёстой, бусдаас өндөр царайлаг их мөнгөтэй чамин машин унасан гэх мэт их
олон янзын хариулт өгсөн ч эдгээр хариултын нэг нь ч манлайлагч хүнийг
тодорхойлж чадах хариулт биш байсан юм. Тэгвэл энэ асуултанд Том шрайтер ямарч
хүнд өдөр бүр л шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгардаг. Энэ үед манлайлагч
хүн ямагт тайван харагддаг. Тэдэнд асуудал, бэрхшээл байдаггүйдээ биш хамгийн
гол нь тэд маш хүнд асуудлыг ч хамгийн энгийнээр, хялбархан оновчтой шийдвэрлэж
чаддагт л оршино. Мөн тэд хэзээ ч жижиг шажиг зүйлд цагаа үрдэггүй. Ямар нэгэн
асуудлыг шийдвэрлэхдээ юмыг их олон талаас харж хүний санаанд оромгүй сонин
хариултыг олж чаддаг гэж хариулсан байна. Хэрвээ та манлайлагч ледр болохыг
хүсч байгаа бол хамгийн түрүүнд хийж байгаа ажилдаа гол анхаарлаа төвлөрүүл, мөн
түүндээ хамгийн гол нь сонирхолтой байх хэрэгтэй. Хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ
олж авангуутаа санаа нь амраад хийж байгаа зүйлээ орхидог. Харин манлайлагч хүн
ийм байж болохгүй. Урт хугацааны туршид ажиллах сонирхолтой байх нь юунаас
чухал. Чи хэрвээ ямарч системгүй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байгаа бол
энэн нь чамайг манлайлагч болж чадахгүй гэдгийг харуулж байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж