Ума Турманыг сүрдүүлэгч шоронд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Ума Турманыг сүрдүүлэгч шоронд орлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливуудын тулаанч бүсгүйчүүдийн нэг жүжигчин Ума Турманыг байнга дагаж, гэр бүлийнхэнд нь заналхийлсэн захидал илгээсэн Жек Жордан гэгч эр дахин шоронд хоригдохоор болжээ. Тэрбээр анх 2005 оноос эхлэн Ума Турманыг дагаж, элдэв янзын захиа болон этгээд дүрс  бүхий карт илгээж эхэлжээ. Энэхүү явдлыг 2007 онд таслан зогсоож, шүүхээс түүнд гурван жилийн ял оноосон аж. Тэрбээр уг ялаа сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэн эдэлсэн бөгөөд энэ жил суллагдсан байна.
    Тэрбээр "Миний гар цаг үргэлж чиний биед хүрэхийг хүсдэг" гэсэн үгнүүд бүхий захиаг жүжигчинд илээж, аав болон ах руу сүрдүүлсэн цахилгаан шуудан илгээж, жүжигчний Манхеттен дэх гэрийн гадаа отож, кино зураг авалтын үеэр түүн рүү халдахыг завдаж байнжээ.
    Харин тэрбээр дахин жүжигчин бүсгүйтэй холбогдохыг завдан түүний оффис руу залгасан ба компьютерийн ард суунгуутаа л түүний нэрийг бичиж интернэтээр хайж эхэлдэг аж. Т
    Тиймээс түүнийг дахин гэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, нийгмээс тусгаарлах хэрэгтэй хэмээн шүүх үзэж байгаа аж.
    эрбээр Чикагогийн их сургуулийн түүхийн ангийг баклавр зэрэгтэй төгссөн ба мэргэжлээрээ ажиллаж байсан нэгэн гэнэ.

    Н.Наран  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж