Амжилтаараа ялгар: Даруухан Cаятангууд

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Даруухан Cаятангууд

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн дунд өөрийн эд хөрөнгөөрөө бардамнадгүй,
бусдын адил өдөр тутам хэрэглэдэг зүйлсдээ сэтгэл хангалуун баячууд ч
бий. Эдгээр баячуудыг хачирхалтай хүмүүс ч гэдэг. Гэвч саятнууд дунд
мөнгөө үрэх дургүй, хэт нарийн, харамч зантай хүмүүс олон бий бөгөөд
тэдний амьдралын талаар өгүүлье.

Эх нь хүүгийнхээ хөлийг эмчлэх мөнгөнд гар татжээ….

Дэлхийн хамгийн нарийн, харамч хүмүүсийн нэг Генриетт Хоуленд Грин нь
америкийн 20 дугаар зууны шилдэг санхүүч байлаа. 1916 онд энэ эмэгтэй
нас барахдаа 100 сая доллараас их хөрөнгийг (өнөөгийн байдлаар 20
тэрбум доллараар үнэлэгдэнэ) үлдээсэн хэрнээ, овьёосын будааг зууханд
болгох нь өртөг өндөртэй хэмээн зайн хураагуур ашиглан чанаж иддэг
байжээ. Тэрээр Чикагод бүхэл бүтэн хороолол эзэмшдэг байсан хэрнээ бараг
л бүх амьдарлынхаа туршид хамгийн хямдхан орон сууцанд амьдарсан аж.
Мөн нэгэн удаа 2 центийн үнээр марк худалдаж авахын тулд шөнөжингээ хайж
явсан байна.

“Хэмнэлт”-ийн өөр нэг тохиолдол: Генриетт төлбөргүй эмнэлэг 3 өдөр
хайснаас түүний өвчтэй хүүгийн хөлийг тайрахаас өөр аргагүйд хүрчээ.
Саятанг 82 настай байхад түүний тогооч нь нэг шил сүү худалдан авахдаа
илүү үнэ төлжээ Энэ тухай мэдэнгүүтээ эмгэн шоконд орсон байна.

Өвөө – ач хүүгийнхээ амьдралд

Газрын тосны хаан Джон Пол Гетти 30 жилийн өмнө 4 тэрбум доллароор
хэмжигдэх хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байсан ч бүх л
зүйлд хэмнэлттэй ханддаг байв. Жишээ нь зочдын утасны төлбөрийг
төлөхгүйн тулд ордон дотроо зочдод зориулан таксофон суурилуулсан гэнэ.
1973 онд түүний ач хүү Жоныг барьцаалагдаад байхад өвөө нь 17 саяыг
төлөөсөнд төлөхөөс татгалзав. Барьцаалагчид Жоны чихнээс тастан дугтуйнд
хийж түүнд явуулсаны дараа тэрээр ихэд харамссан хэдий ч мөнгөндөө гар
татан ердөө л 2,7 сая доллар өгжээ.

Баян санхүүч “орон сууц”-д амьдардаг

"Форбс"-ын жагсаалтын 2 дугаарт америкийн санхүүч Уоррен Баффет 44
тэрбум долларын хөрөнгөтэйгээр ордог. Уолл-стритийн гудамжаар өөрийн
хүрээнд дунд унахааргүй хуучин Lincoln Towncar машинаар зорчдог бөгөөд
машины дугаарт “THRIFTY” буюу “Хэмнэлттэй” гэсэн үгийг зүүсэн байдаг.
Мөн тэрээр 40 жилийн өмнө ердөө л 30000 ногооноор худалдан авсан
жижигхээн орон сууцаа солих бодолгүй гэнэ.

Даруухан “Нива”

Сав баглаа боодлын “Tetra Pak” компанийг үүсгэн байгуулагч Скандинавын
баян Ханс Раусинг хуучин Morris Minor машинаа нэлээд удаан хугацаанд
унасан. 8 тэрбумаас дээш хөрөнгөтэй саятан маань дөнгөж л 2 жилийн өмнө
машины солихоор шийдэв. Гэхдээ… 12 жилийн настай Оросын “Нива” машиныг
худалдан авчээ. Раусинг дэлгүүрт худалдаа хийхдээ их л нарийн
тооцоотойгоороо алдартай юм байна.

Ангийнхандаа хийсэн бизнес

IKEA компанийг үүсэн байгуулагч, хамгийн баян швед Ингвар Кампрад
(түүний хөрөнгө 28 тэрбум доллароор хэмжигддэг) бага сургуульд байхаасаа
анхны кроноо буюу орлого олж эхэлжээ. Ирээдүйн мебелийн магнат маань
харандаа, даавууг бөөний үнээр худалдаж аваад ангийнхандаа 3 дахин илүү
үнээр худалдан, олсон мөнгөө хадгалдаг байв. Одоо саятан маань 14 жил
“Volvo 240” маркийн машинаа солилгүй унаж, энгийн суудлаар нисэж, ердөө л
3 одтой буудалд буудаг гэнэ. Харин амралтаараа өөрийн төрөлх Швед
нутгийн аль нэг жижигхэн голын эрэг дээр загасны уурга барин суудаг юм
байна.

Бүгд л “хийсвэр”

Хамгийн нэр хүндтэй интернет-хайлтын систем “Google”-ийг үүсгэгч урьд нь
ОХУ-ын одоогийн Америкийн иргэн, 33 настай Сергей Брин ойролцоогоор 11
тэрбум долларыг цуглуулж чаджээ. Харин тэрээр жижигхээн 3 өрөө орон
сууцанд амьдарч, хямдхан "Тоёото" хөлөглөдөг. Гэтэл тэрээр “Google”-д
тавигдсан реклам бүрээсээ байнгын орлоготой байдаг. Энэхүү “үл ойлгогдом
саятан”-д тансаг ордон, усан онгоц ч байхгүй гэнэ.

Баячууд аймаар нарийн

Америкт хийсэн судалгаагаар 4 америк саятан бүрийн нэг нь 100 доллароос
ихгүй үнэтэй гутал өмсөж, 10 саятан тутмын нэг нь костюм худалдан
авахдаа 200 ногооноос илүү зарцуулдаггүй гэнэ. Саятануудуудын 50 хувь нь
л 240 ногооноос үнэтэй цаг худалдан авахыг зөвшөөрч, бүх баячуудын
зөвхөн гуравны нэг нь л ашиглаад 3 жил болоогүй машин унадаг ажээ.

Төсөөлөл – юу ч биш, хүслээр бүгдийг?

Хэдэн жилийн өмнө Английн саятан Николас фон Хоогстратен (түүний хөрөнгө
нь 800 сая доллар) өөрийн хамтрагчаа алсан хэрэгт 10 жилийн ял авчээ.
Цагдаа нар түүний гэрт үзлэг хийх явцдаа олсон нэгэн сонин зүйлын
тухайгаа сэтгүүлчидтэй хуваалцжээ. Баяны гэрийн гал тогоонд ашигласан
цайны үлдэгдлүүд асар ихээр байв. Тэрээр эдгээр үлдэгдлүүдийг хатааж,
дахин шинэ цай болгон хэрэглэдэг ажээ. Жилийн дараа саятан суллагдсан.
Гэвч тэрээр энэхүү сонин дадлаа тийм ч хурдан өөрчлөхгүй биз дээ.

Нохойтой ч болтугай гэрлэх юмсан

23 настай америкийн жүжигчин Уэнди Доркас кино найруулагч саятан Роджер
Доркастай суухыг яаран байж, гэрлэсэн. Нөхөр нь Уэндигээс бараг 3 дахин
ах бөгөөд жүжигчин эмэгтэй түүний хөрөнгийг өөртөө өвлөж авна хэмээн
тооцжээ. Жилийн дараа нөхөр нь өөд болов. Өмгөөлөгчид нөхрийнх нь
гэрээслэлийг сонсгох явцад Уэнди золтой ухаан алдаж унасангүй. Түүнд
ердөө л 1 центийн хөрөнгө үлдээжээ. Үлдсэн бүх хөрөнгөө буюу 64 сая
доллараа саятан өөрийн Максимилиан гөлөгтөө гэрээслэн үлдээсэн байна.

Шүүгч нохойны талд шийдвэр гаргасанд жүжигжин эмэгтэй сая сая хөрөнгийг
өвлөн авахын тулд ухаан сийлэн Максимилиан нохойтой гэрлэв… Доркас
нохойнд данс нээлгэх үед холбогдох татваруудыг төлөхийн тулд эр нохойг
америкийн иргэн мэт тооцон хуудсыг бөглөх шаардлагууд гарчээ.

Жүжигчин эмэгтэйн нохойтой гэрлэсэн гэрлэлт цаасан дээр албан ёсоор
бүртгэгдсэн бөгөөд нохойны бичиг баримт “ок” байсан байна. Харин
Максимилианыг өнгөрөхөд “бэлэвсэн эхнэр” бүх хөрөнгийг нь өвлөн авав.

Нөхрөнцөрөөсөө хариугаа авч чадлаа!

  Бэлтгэсэн П. Сарангэрэл /www.hamagmongol.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж