Coleen Rooney шинэ сүрчиг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Coleen Rooney шинэ сүрчиг гаргалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Английн алдарт хөлбөмбөгч Wayne Rooney-гийн эхнэр Coleen Rooney өөрийн нэрийн шинэ сүрчгээ худалдаанд гаргалаа. “Butterflies” нэртэй уг сүрчгийн танилцуулга, нээлтийн ажиллагаа өчигдөр Лондон хотноо болжээ.

    Энэ намар түүний хувьд тун хэцүү болж өнгөрсөн. Учир нь түүний нөхөр Wayne Rooney эхнэрээ жирэмсэн байхад нь биеэ үнэлэгч бүсгүйтэй дотно харилцаатай байсан тухай мэдээлэл цацагдаж, томоохон сенсааци дэгдээд байсан билээ. Энэхүү ээдрээтэй үйл явдлын дараа Coleen хүүгээ аван эцэг эх дээрээ очоод байсан ч “Би яг одоо түүнийг үзэн ядаж байна. Гэхдээ би түүнд хайртай. Миний насан туршдаа дэргэд нь байх эр хүн бол тэр” хэмээн хэлж, гэртээ эргэн ирсэн. Мөн Coleen энэ удаад уучлаад хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж, ирээдүйгээ харж амьдрахаар шийдсэн ч дахиад нэг л удаа хуурсан тохиолдолд гэрлэлтээ цуцлуулна хэмээн анхааруулсан юм.

    Хосууд одоо буцаад сайхан харьцаатай болж, халуун дулаан гэр бүлээ авч үлдэж чадсан ба тус тусынхаа карьерт ихээхэн анхаарах болжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж