Элчин сайд Жонатан Эдлтон: Монголд дахин ажиллах болсондоо баяртай байна

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Элчин сайд Жонатан Эдлтон: Монголд дахин ажиллах болсондоо баяртай байна

УИХ дахь  МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтоныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Ноён Жонатан Эдлтон АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь захирлаар ажиллаж байгаад 2004 онд нутаг буцжээ. 2004 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр  цасаар шуурч байхад Монголоос явсан нь  сэтгэлээс нь гардаггүй гэнэ. Тэрбээр “Цас зудтай хүйтэн байгаа ч долоон жилийн дараа Монголд дахин томилогдож  ажиллах болсондоо баяртай байна” гэлээ. “Америкчууд  бидэнд улаан  буудайн тусламж үзүүлсээр ирсэн, Иракийн сэргээн босголтод бид  цэргээ оррлцуулж байгаа, сүүлийн үед Мянганы сорилтын сан/МСС/-гийн төсөлд хамрагдаж байгаа зэргээрээ бие биеэ илүү сайн мэдэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байна” гэж Д.Лүндээжанцан  дарга хэлж байв.

АНУ-аас сүүлийн  20 жилд 200 сая ам.долларын хөгжлийн тусламжийг Монгол оронд  үзүүлсэн бол МСС-гийн төсөлд хамрагдсанаар ердөө таван жилийн дотор 258 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар хүртэх эрх нээгдэж байгаа  юм. Эдийн засгийн хувьд нэг хэмжээст  бус,  аялал жуулчлал, аж үйлдвэр гэх мэт олон  хэмжээст эдийн засгийг хөгжүүлэх нь танай орны хөгжлийн гарц гэсэн саналыг Элчин сайд хэлж байв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж