“Lincoln” тансаг ангиллын хайбрид машин зах зээл дээр гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Lincoln” тансаг ангиллын хайбрид машин зах зээл дээр гарна

2011 онд “Lincoln MKZ” загварын машиныхаа хий-цахилгаанаар ажилладаг хайбрид загварын Lincoln машинаа гаргах болно гэж “Ford Motor Co” компани мэдээллээ. Хайбрид MKZ загвараа лхагва гаригт болох “New York International Auto Show” үзэсгэлэн худалдаан дээр танилцуулах болно. MKZ нь нэг галлоноор хот дотор 41 миль явах болно /100 км-т 5.73 литр/. Үүнтэй харьцуулбал “Lexus HS 250h” нэг галлоноор 35 миль явдаг /100 км-т 6.72 литр/.

“Lexus”, “Cadillac”, “Mercedes Benz” брендүүд тансаг ангилалын хайбрид машин үйлдвэрлэдэг ч тэдгээрийн худалдаа тийм ч их биш байгаа. “Lexus”-ын хамгийн их зарагдаж байгаа хайбрид “RX 450h” вагон загвар өнгөрсөн жил 14,464 ширхэг зарагдсан нь түүний өмнөх жилээс таван хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнтэй харьцуулахад хайбрид бус RX350 загварынх нь худалдаа 11 хувиар өсөж 93 мянган ширхэг болсон.

Зураг: Lincoln MKZ 2010

“HIS Global Insight” –ын шинжээч Rebecca Lindland “хайбрид машины зах зээл нийт зах зээлийн ердөө гурван хувийг эзэлж байгаа бол тансаг загварын машины худалдаа өсөж нийт зах зээлийн 12 хувийг эзэлдэг болоод байна. Тэд маш жижиг хайрцаг дотор тоглолт хийж байна. Хайбрид загварууд хэмнэлтийг чухалчилдаг тул ихэнх тансаг хэрэглэгчид түүнийг сонгодоггүй. Тэгээд ч зарим хайбрид загварууд тансаг хэрэглэгчидэд өөр ойлголт төрүүлдэг. Хайбрид загварууд чи бол дэлхий ертөнцийн аврагч гэсэн имиж төрүүлдэг бол тансаг машинууд, чи ертөнцийн эзэн гэсэн имиж төрүүлдэг” гэж ярьсан.
Хайбрид машины зах зээл ирээдүйд өсөн тэлэх болно гэж “Ford” үзэж байна. Том, тансаг машин худалдан авдаг хэрэглэгчид тансаг ангилалын хайбрид машин худалдаж авах сонирхол нэмэгдэж байна гэж “Ford”, “Lincoln”, “Mercury” загваруудын ерөнхий маркетингийн менежер John Felice үзэж байна.

Зураг: Ford Fusion 2010 хайбрид

MKZ хайбрид нь “Ford”-ын “Fusion” загварын нэгэн адил 2.5 литр багтаамжтай, дөрвөн цилиндрийн хөдөлгүүртэй бөгөөд дан цахилгаан горимоороо ажиллаж байгаа үед цагт 47 миль хүртэл хурдлах чадвартай. “Lincoln” хайбрид загвар гаргаснаар залуу, илүү чинээлэг хэрэглэгчдийг татах юм байна. Ердийн “Ford Fusion” загварын хэрэглэгчдийн 44 хувь нь “Ford”-ын байнгын хэрэглэгчид байдаг бол хайбрид “Fusion” загварын худалдан авагчдын 63 хувь нь өөр брендийн машин хэрэглэгчид байгаа гэж Felice ярьсан. Үнийн талаар “Ford” компани мэдээлэл хийгээгүй ч өрсөлдөхүйц үнэ байх бололтой. 2010 MKZ “Lexus HS 250h” –ээс 400 ам.доллараар хямд буюу 34,225 ам.доллар байсан. “Fusion” хайбрид загвар нь 27,950 ам.доллар буюу ердийн “Fusion” загвараас 8,255 ам.доллараар илүү байсан.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж