Дагестанд болсон алан хядлагыг хүчний байгууллагынхан руу чиглүүлжээ | News.MN

Дагестанд болсон алан хядлагыг хүчний байгууллагынхан руу чиглүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Дагестанд болсон алан хядлагыг хүчний байгууллагынхан руу чиглүүлжээ

Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болох Умард Кавказын Дагестан дахь Кызлярь хотод алан хядагчид хоёр удаа бөмбөг дэлбэлж 12 хүн амь үрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Сүүлийн үеийн мэдээгээр бол эхний бөмбөг нь орон нутгийн цагаар  8.30-д тэсэрсэн байна. Харин дараагийн дэлбэрэлт нь эхнийхээсээ 35 минутын дараа холгүй газар нэг л гудамжинд болжээ. Одоогоор 9 хүн энэхүү алан хядлагад өртөж нас барсан гэсэн мэдээтэй байгаа юм. Тэдгээрийн дотор Кызляр хотын цагдаагийн газрын дарга хошууч Виталий Ведерников орж байна. Цагдаагийн дарга эхний бөмбөгт өртсөн олон хүмүүсийн дунд байсан бөгөөд амиа золиослогч бөмбөг тавьсан машиныг удирдлагаар тэслэх үед ойрхон байж гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэхүү дэлбэрэлттэй холбоотой хэд хэдэн анхаарал татсан баримтуудыг BBC агентлаг мэдээлсэн байна. Дараалан дэлбэлсэн бөмбөгүүдийг тус хот дахь Дотоодыг хамгаалах яамны болон Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) байруудын ойролцоо дэлбэлсэн нь хүчний байгууллагуудын ажилтнууд руу чиглүүлсэн гэж таамаглахад хүргэж байгаа гэнэ. Энэхүү алан хядлага нь Умард Кавказад явуулж байгаа цэргийн үйл ажиллагаатай холбоотой гэж эрэн сурвалжлах албаныхан хэлж байгаа гэнэ. Чеченьд салан тусгаарлагчдын зэвсэгт дайчид бут ниргүүлсний дараа Дагестанд ийнхүү алан хядлага ширүүсч байна гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн оны 6-р сард Дагестаны Дотоод хэргийн сайдыг буудан хөнөөж байсан билээ. Кызляр нь Дагестаны Чеченьтэй хиллэдэг зах хязгаарын хот юм байна. Мөн эдгээр дэлбэрэлтүүд нь Москвад гарч 39 хүний аминд хүрсэн алан хядлагатай зарим нэг талаараа адилхан болж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал алан хядагчид бүгд амиа золиосолж байгаагаас гадна дараалсан хос дэлбэрэлтүүд хийж байгаа. Мөн өглөө эрт ажил цжглах үеэр олон хүн цугласан газруудыг чиглүүлэн бөмбөг тэсэлж байгаа нь хохирогсдын тоог ихэсгэж байгаа билээ.

М.Наст

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

Чечень-д ер нь эр хүн үлдсэн юм болов уу
Аль Каядагийхан ба Чеченьчүүд түвдүүд Уйгарчууд ер нь ялгаатай шүү

Avatar

ss 2010-03-31 127.0.0.1

bitgii h***

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж