Stella McCartney охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Stella McCartney охинтой болжээ

Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ эзэлсэн нэрт загвар
зохион бүтээгч Stella McCartney нөхөр Alasdhair Willis нар гурван
хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл байсан юм. Харин тэд өнгөрсөн долоо хоногт
дөрөв дэх охиноо өлгийдэн авчээ. Ийнхүү хосууд хоёр хүү хоёр охинтой
болж байгаа ба бяцхан гүнждээ Reiley хэмээх нэр хайрласан гэнэ.

Дашрамд
сануулахад, Stella энэ сарын эхээр хүүхдийн хувцасны коллекци гаргасан
билээ. Түүний энэхүү хүүхдэд зориулсан коллекцод 0-12 насны хүүхдэд
зориулсан гадуур хувцас, загварлаг цамц, өмд болон нярай хүүхдийн
хувцаснууд байгаа бөгөөд дундаж үнэ нь 20-155 ам.доллар.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж