Кристина Агилера найз залуутай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Кристина Агилера найз залуутай болжээ

Өнгөрсөн аравдугаар сард дуучин Кристина Агилера нөхөр Жордан Братманаас салж буй тухайгаа албан ёсоор мэдээлж, шуугиан тарьсан билээ. Хосууд нэлээд хэдэн сарын өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн ба албан ёсоор салах эсэхээ шийдэж чадахгүй байсан учраас хэвлэлийнхэнд мэдээлээгүй нууцалж байсан гэнэ. Харин хоорондын үл ойлголцол нь хүү Max-ын сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн үзсэний үндсэн дээр салах шийдвэрээ гаргасан хэмээн тайлбарласан.

“Jordan бид хоёр гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн. Бид хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа хариуцлага хүлээж, түүний хувьд эцэг эх хэвээрээ үлдэнэ. Бид эхнэр нөхөр гэхээсээ илүүтэйгээр найзын харилцаатай болсон. Хүний амьдралд хайрлаж дурлах үе байхад эргээд салах үе бас байдаг юм байна. Тиймээс хүмүүс энэхүү салалтын мэдээг бидний шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Харин дуучин бүсгүй удаан ганц бие явахыг хүсээгүй бололтой. Тэрбээр Мэтью хэмээх шинэ найз азлуутай болжээ. Хосууд өчигдөр Нью-Йорк хотноо хамтдаа хоолонд орорн гудмаар хөтлөлцөн алхаж, ихэд аз жаргалтай цагийг өнгөрүүлсэн байна.
Харин түүний шинэхэн амрагийг хуучин нөхөртэй нь тун адилхан царайтай хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж