Оюутолгойн гэрээг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороод хамтран өнөөдөр Оюутолгой төслийн техник, эдийн засгийн төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцсэн дүнтэй танилцах ажлын хэсгийн мэдээллийг сонсох ёстой байсан юм. Гэвч энэ хамтарсан хуралдаан ирц бүрдээгүй, мөн ажлын хэсэг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүнгийн талаар хэлэлцэж эцэслэн шийдвэр гаргаагүй, ажлын хэсгийн гишүүд бүрэн цуглараагүй гэсэн шалтгаануудаар маргааш болтол хойшиллоо.
Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал нь асуулт уу, асуулга уу, ажлын хэсгийн тайлан уу гэдэг нь ойлгогдохгүй, хамтарсан хуралдаан хийх зорилго тодорхойгүй байна хэмээн олон гишүүн хэлж байсан юм. Үүнээс болж Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцэхэд яарах шаардлага байгаа, үгүй гэсэн хоёр хэсэгт гишүүд хуваагдав. З.Энхболд, Н.Батбаяр нарын гишүүд дөрөвдүгээр сарын 6-нд гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөх тул үүнээс өмнө гэрээний алдаа оноог яаралтай хэлэлцэх шаардлагатай. Энэ бол Монгол Улсын хувь заяаны асуудал. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд зөрчигдөөд байна гэсэн бол гишүүн Р.Гончигдорж ямар шалтгаанаар ийм альтернатив дүгнэлт гаргаад буйд гайхаж байна гэсэн юм. Байнгын хороодын хамтарсан хуралдаан маргааш болох бөгөөд цагийг жич зарлахаар боллоо.

   Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж