“Breaking Down” анхны зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Breaking Down” анхны зураг нийтлэгдлээ

Энэ оны хамгийн романтик хайрын киноны нэгээр зүй ёсоор нэрлэгдээд буй “Twilight”-ын сүүлийн анги болох “Breaking Down” ирэх оны арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Сүүлийн анги учраас үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа ба киноны багийнхан ч ихээхэн нууцалж байгаа юм. Харин өнгөрсөн баасан гаригт тус киноны найруулагч Bill Condon өөрийн Twitter дэх хуудсандаа тус киноны нэгэн зургийг нийтэлжээ.

Энэхүү Bella-гийн өд атгасан гарын зураг нь тус киноны фэнүүдийн сонирхлыг ихэд татаж байгаа аж. Bella цус сорогч болон хувирч Edward-тай гэрлэх ба тэд бяцхан охинтой болсноор киноны үйл явдал өрнөх гэнэ.
Уг киноны зохиолч Stephenie Meyer-ын хэлснээр тэднийг охин Renesmee хэмээх нэртэй байх аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж