Цөмийн физикчидийг дэлбэлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Цөмийн физикчидийг дэлбэлэв

Энэ даваа гаригт Тегеран хотноо хийсэн хоёр халдлагын улмаас Ираны нэг цөмийн физикч алагдаж, нэг нь шархаджээ.

Эрдэмтдийг ажилдаа явахаар хөдлөхөд нь мотоциклтай хүмүүс ирж, машинд нь бөмбөг бэхлээд зайлжээ. Нэг дэлбэрэлтээр нь цөмийн физикч Мажид Шахриари (Majid Shahriari) амиа алдаж, нөгөө дэлбэрэлтийн улмаас Ферейдун Аббаси (Fereydoon Abbasi) гэдэг эрдэмтэн шархадсан байв. Мөн тэдэнтэй хамт явж байсан эхнэрүүд нь хэлмэгджээ.

Ираны төрийн телевизээр сионист хүчнийхний аллага нь гарамгай эрдэмтдийн эсрэг чиглэсэн” гэж мэдээлэв. IRNA агентлагийн мэдээгээр Мажид Шахриари нь Тегераны Бехешти их сургуулийн (Beheshti University) цөмийн судалгааны инженер байсан ба Ферейдун Аббаси нь цөмийн физикийн доктор хүн бөгөөд Ираны Батлан хамгаалах яаманд ажилладаг байв.

Энэ жилийн нэгдүгээр сард бөмбөг дэлбэрч Ираны цөмийн физикч Массуд Али Мохаммади (Massoud Ali-Mohammadi) амь үрэгдсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж