
Сонинд өгүүлснээр Кастрельон сүүлийн 15 сарын дотор хотод гарсан бүх аллагын 80 хувийг гүйцэтгэх тушаал өгснөө хүлээн зөвшөөрсөн гэнэ. Тэрбээр сурагчдын үдэшлэгт хийж байсан хүмүүсийг буудах тушаалыг бас өгсөн гэв. “Ацтекүүд”-тай өрсөлдөгч бүлгийн гишүүн тэнд байсан учир тэр тушаалыг өгсөн гэжээ. Энэ жилийн хугацаанд Сьюдад-Хуарес хотод 2000 хүн алагдсан гэж сонины мэдээнд хэлсэн байв. Хар тамхины бүлгүүдийн дайнд 2006 оноос хойш Мексикт нийт 28 мянган хүн амиа алдаад байгаа юм.