
Банк санхүүгийн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэж, хэрэглэгчдийн таашаалыг зүй ёсоор хүлээж буй шинэлэг үйлчилгээ болох “Биллингийн үйлчилгээ” нь иргэдийн сар бүр төлдөг хэрэглээний төлбөр (орон сууц, цахилгаан, утас гэх мэт)-өө болон тогтмол хугацаанд төлөх, шаардлагатай бусад төлбөр, мөнгөн шилжүүлгийг хамгийн хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтойгоороо онцлог юм. Энэ үйлчилгээг ашигласнаар иргэд цаг хугацаа хэмнэхээс гадна дээрх төлбөр тооцоогоо цаг тухай бүрт нь хариуцлагатай төлж, түүнийгээ хянах бүрэн боломжтой юм.
Харилцааг эрхэмлэсэн Хадгаламж банкны зүгээс иргэдийнхээ хэрэгцээ шаардлага, таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлсээр байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70115566, 70115511 дугаарын утас болон www.savingsbank.mn хаягаар орж авна уу.