“Ham” хамтлаг С.Амараагийн фэн болов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Ham” хамтлаг С.Амараагийн фэн болов

БНСУ-ын охидын “Ham” хамтлагийнхан “Хар сарнай” хамтлагийн фэн болов. Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой хүрээнд БНСУ-аас охидын “Ham”, “December”, “U-Kiss” хамтлагийнхан Монголд ирж өчигдөр “UB Palace”-т тоглолтоо хийсэн юм. Тоглолтод Монголын талаас “Хар сарнай” , “Гурван охин” хамтлаг оролцож ая дуугаараа мэндчилсэн. Энэ үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа үзэгчдийг төдийгүй, БНСУ-аас ирсэн хамтлагийг бишрүүлсэн юм.
Тэрбээр "Би Монгол хүн" дууг уртын дууч Д.Оюунжаргалтай хамтран орчин үеийн хэлбэрээр дуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчидтэй хослон бүжиглэж ёстой л нэг тайзыг эзэгнэсэн. С.Амараа цагаан савхин хослол, үнэгэн малгай, дугуй хэлбэртэй хар шилээрээ гангаран тайзнаа гарч ирсэн. Охидын “Ham” хамтлагийнхан “Монголын “Хар сарнай” хамтлаг бидэнд маш их таалагдсан. Үндэснийхээ хэв маягийг, орчин үеийн дуутай хослуулсан нь үнэхээр биширмээр байсан. Бид ч гэсэн “Хар сарнай” хамтлагийн шүтэн бишрэгч болсон” гэв.

М.Анир

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж