“Ham” хамтлаг С.Амараагийн фэн болов | News.MN

“Ham” хамтлаг С.Амараагийн фэн болов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Ham” хамтлаг С.Амараагийн фэн болов

БНСУ-ын охидын “Ham” хамтлагийнхан “Хар сарнай” хамтлагийн фэн болов. Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой хүрээнд БНСУ-аас охидын “Ham”, “December”, “U-Kiss” хамтлагийнхан Монголд ирж өчигдөр “UB Palace”-т тоглолтоо хийсэн юм. Тоглолтод Монголын талаас “Хар сарнай” , “Гурван охин” хамтлаг оролцож ая дуугаараа мэндчилсэн. Энэ үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа үзэгчдийг төдийгүй, БНСУ-аас ирсэн хамтлагийг бишрүүлсэн юм.

Тэрбээр "Би Монгол хүн" дууг уртын дууч Д.Оюунжаргалтай хамтран орчин үеийн хэлбэрээр дуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчидтэй хослон бүжиглэж ёстой л нэг тайзыг эзэгнэсэн. С.Амараа цагаан савхин хослол, үнэгэн малгай, дугуй хэлбэртэй хар шилээрээ гангаран тайзнаа гарч ирсэн. Охидын “Ham” хамтлагийнхан “Монголын “Хар сарнай” хамтлаг бидэнд маш их таалагдсан. Үндэснийхээ хэв маягийг, орчин үеийн дуутай хослуулсан нь үнэхээр биширмээр байсан. Бид ч гэсэн “Хар сарнай” хамтлагийн шүтэн бишрэгч болсон” гэв.

М.Анир

     

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b 2010-11-30 182.160.26.79

yu we hugshin bh n hend hamataimbe ooroo hugshiroh l yum bj
ingeel tarhiniihaa hemjeeg harulad bgamldaa

Avatar

мэндээ 2010-11-30 182.160.1.35

төлцөг гэх гэсэн юм болов уу Төгцөг л дөө уул нь Зөв бичиж чадахгүй байж хүн муулах гээд яахав дээ чи бид хоёр

Avatar

Зочин 2010-11-30 202.70.45.11

hugshin toltsog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж