Н.Бүтэнбаяр Л.В.Бетховений симфонийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Н.Бүтэнбаяр Л.В.Бетховений симфонийг тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Л.В.Бетховений мэндэлсний 240 жилийн ойг тохиолдуулан Улсын филармонийнхон их зохиолчийн IX симфонийг тоглох гэж байна. Суут хөгжмийн зохиолч дүлий болсон хойноо зохиосон гэх уг бүтээлийг Монголд 30 жилийн өмнө анх ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав удирдан тоглуулж байжээ.

    Ирэх сарын 16-нд болох тоглолтыг ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав агсны хүү Н.Бүтэнбаяр удирдах юм байна. Дашрамд сонирхуулахад  Улсын филармонийнхон энэхүү тоглолтоо олон үзэгчид хүргэх үүднээс Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзыг сонгожээ. Мөн тус хамт олон өнгөрсөн хавар Туркийн нэрт удирдаач Жем Мансурын удирдлага дор П.И.Чайковскийн мэндэлсний 170 жилийн ойд зориулан бүтээлүүдийг сонордуулж байсан юм.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж