Театр ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Театр ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүр алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдээсээ насны ой нь тэгширч буй ахмадуудынхаа амьдрал уран бүтээлийн тухай дурсамж тоглолт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг билээ.

    Энэ жил драмын театрын гавьяат жүжигчин Б.Жадамбаагийн 110 , ардын жүжигчин Нямын Цэгмид, ардын жүжигчин Д.Ичинхорлоо, ардын жүжигчин Д.Цэрэндулам, гавьяат жүжигчин Б.Чимэддорж, гавьяат жүжигчин Ё.Шаравдоо нарын 100 нас, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваа нарын 90 насны ой тохиож байгаа юм.
     
    Театрын уран бүтээлчид эдгээр ахмадууддаа зориулан арванхоёрдугаар сарын 10-нд 11.00 цагт “Алтан үе” эрдэм шинжилгээний хурал, 13-нд 19.00 цагт “Бид мартахгүй” тоглолтыг тус тус хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

    Мөн арванхоёрдугаар 11-нд 19.00 цагт ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн уран бүтээлийн цэнгүүнийг хийх бол 12-нд 19.00 цагт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган агсаны дурсамж тоглолтыг хийх юм.

    Г.Даша
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж