Хэлмэгдэгсдийн түүхээр ном гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн түүхээр ном гаргалаа

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдаад 20 жил болж байна. Ойг тохиолдуулан  тус комиссоос түүхэн үйл явцыг харуулсан ном хэвлэн гаргалаа. “Бид түүхээ мэддэг, түүнээс сургамж авдаг байх ёстой. Сургамжтай, эмгэнэлтэй, дахин хэзээ ч давтагдахгүй байх, түүхийн алдаа, түүнийг залруулсан, цагаатгасан талаар Монголын төрөөс хийсэн ажлыг таниулахад энэ ном тусална гэдэгт найдаж байгаа”-гаа номын өмнөх үгэндээ УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Нямаагийн Энхболд тэмдэглэсэн байна.

Уг номонд Комисс байгуулагдсанаас эхлээд  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах,  нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх талаар хорин жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, цаашдын зорилт зэргийг нийтэлжээ. Ном  хэвлэн гаргахад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан доктор Н.Сампилноров, одоогийн нарийн бичгийн дарга доктор О.Лхагварэнцэн нарын зэрэг хүмүүс идэвхтэй оролцсон аж.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж