Б.Амархүү “Стиляги шоу”-нд өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Б.Амархүү “Стиляги шоу”-нд өрсөлдөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    ОХУ-ын “Россия-1” телевизийн сувгийн “Стиляги шоу” нэвтрүүлэгт “Народный артист-3” уралдааны тэргүүн байрын эзэн Б.Амархүү оролцсон юм.

    “Премьер министр” хамтлагийн дуучин Амархүү дуучин Ирина Забияка, Настя Кочеткова, телевизийн хөтлөгч Олеся Селезнева нарын хамт Шведийн алдарт “АББА” хамтлагийн “Mamma Mia” дууны аянд бүжиглэсэн байна. Уралдааны ерөнхий шүүгч Максим Галкинд тэдний бүжиг ихээхэн таалагдан байн байн “Үнэхээр гайхалтай. маш гоё, золбоолог, нэг үгээр хэлэхэд супер” хэмээн магтаж байсан. Харамсалтайгаар Б.Амархүү уралдааны төгсгөлийн шатанд тэнцсэнгүй ээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж